Нууцлалын бодлого

Хувилбар 1.2.0.

Нууцлалын бодлого — Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

“Next.mn” цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн (цаашид “Хэрэглэгч” гэх) мэдээллийг цуглуулна. Үүнд:

Хэрэглэгч гэдэг нь nextelectronics.app вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрийн хүсэлтээр оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.

Хэрэглэгч FACEBOOK хаягаараа nextelectronics.app худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK-с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгч өөрөө олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.

Нууцлалын бодлого — Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл

Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Нэкст Электроникс” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.

Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх.

Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх.

Техникийн засвар хийх.

Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).

Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус ашиглана.

Нууцлалын бодлого — Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

“Нэкст Электроникс” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Нууцлалын бодлого — Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

“Нэкст Электроникс” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Нэкст Электроникс” ХХК хариуцахгүй болно. “Нэкст Электроникс” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.