Ерөнхий
nextelectronics.app нь Нэкст Электроникс ХХК-ийн албан ёсны вэб апп бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
“Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://nextelectronics.app/-г (цаашид “NEXT” гэх).
“Хэрэглэгч” гэж nextelectronics.app үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “NEXT”-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг.
“Албан ёсны гэрээт борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг.
“Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийн танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
Хэрэглэгч нь “NEXT”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийн зөвшөөрсөн тооцно.
Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах бүрэн эрхтэй. Татгалзсан тохиолдолд “NEXT”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох ба үр дагавар үүсэхийг анхаарна уу.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Нэкст Электроникс ХХК (цаашид компани гэх) болон худалдан авагч (цаашид хэрэглэгч гэх) нар (цаашид “Талууд” гэх) хамтран хяналт тавина.
“nextelectronics.app” худалдааны тэмдэгт нь Нэкст Электроникс ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
Лояалти — Нэг. Лояалти түвшин
Хэрэглэгч худалдан авалтаас хамааран дараах түвшинд хуваарилагдана:
Basic — Welcome Next Family — оноо цуглуулж эхэлнэ. Худалдан авалтын 1%.
Advanced — Тогтмол худалдан авалт хийж, оноогоо ашиглана. Худалдан авалтын 2%.
Pro — Идэвхтэй, нэмэлт давуу эрх эдэлнэ. Худалдан авалтын 3%.
Premium — Онцгой эрх, тусгай урамшуулал, хөнгөлөлт эдэлнэ. Худалдан авалтын 5%.
Лояалти — Хоёр. Оноо цуглуулах
Худалдан авалт бүрээс тухайн түвшинд харгалзах %-иар оноо бодогдоно.
Оноо нь захиалга “амжилттай” төлөвт орсны дараа бүртгэгдэнэ.
Буцаалт, цуцлалт хийсэн тохиолдолд оноо хүчингүй болно.
Лояалти — Гурав. Оноо ашиглах
Хэрэглэгч цуглуулсан оноогоо худалдан авалтын үнийн дүнгийн 50% хүртэл ашиглах боломжтой.
Оноог бэлэн мөнгө болгон шилжүүлэхгүй.
Лояалти — Дөрөв. Онооны хүчинтэй хугацаа
Оноо нь бүртгэгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчинтэй.
Энэ хугацаанд ашиглаагүй оноо автоматаар устна.