45-60м² байранд ямар буйдан хамгийн тохиромжтой вэ?

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын орон сууцны зах зээлд дунд болон жижиг талбайтай орон сууцны эрэлт тогтвортой өссөөр байна. Орон сууцны үнийн өсөлт, өрхийн худалдан авах чадвар, хотын нягтаршил зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 45-60 м² талбайтай 1-2 өрөө орон сууц олон айл өрхийн түгээмэл сонголт болжээ. Үндэсний Статистикийн Хорооны Өрхийн нийгэм, эдийн засгийн 2024 оны судалгаагаар Монголын орон сууцанд амьдарч буй өрхийн ашиглаж буй сууцны дундаж талбай 51.3 м² байгаа нь өнөөдөр дунд хэмжээний орон сууц өрхийн нийтлэг сонголт болсныг харуулж байна.

Иймээс интерьерийн чиг хандлага ч өөрчлөгдөж, нэг тавилга олон үүрэг гүйцэтгэдэг, зай хэмнэдэг загварууд эрэлттэй болжээ. Тэр дундаа булангийн буйдан нь Монгол айл өрхийн 45-60 м² хэмжээтэй орон сууцанд хамгийн тохиромжтой сонголтуудын нэгээр нэрлэгддэг.

45-60м² байранд ямар буйдан хамгийн тохиромжтой вэ? | NEXT Electronics